Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын шагнал гардуулах ёслол
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд багачуудын амгалан тайван, соёлч боловсон сурч, амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачлагатай ажилласан боловсролын байгууллага, сургуулийн нийгмийн ажилтнуудыг жил бүр шагнаж урамшуулдаг уламжлалтай.
2019 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаараа Б.Давааням захиралтай 16 дугаар сургуулийн хамт олон тэргүүлж, тэргүүний ажилтнаар БСУГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэбилэг, “Од” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Х.Алтансүх, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Т.Хонгорзул нар шагнагдлаа.
Нийтлэгдсэн: 2019-12-18 11:23:00