"ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр Ц.БАТТОГТОХ захирал тодорчээ

“ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр Ц.БАТТОГТОХ захирал тодорчээ

Билгийн тооллын ХVII жарны Шороон гахай жилийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.БАТТОГТОХ тодорсон байна.

Ц.Баттогтох нь Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн аварга, 4 мөнгөн медаль, 3 хүрэл медальтай. Мэдээлэл зүйн алгоритмын хичээлийн заах арга зүйг боловсронгуй болгон системчилж, заах арга зүйгээ Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 500 гаруй багш, сурагч, оюутнуудад зааж түгээн дэлгэрүүлсэн, Мэдээлэл зүйн алгоритмын 1000 бодлоготой вэб сайтыг 10 дахь жилдээ амжилттай ажиллуулж 21 аймгийн багш, сурагчдын хүртээл болгожээ.

Мөн өгүүлбэртэй бодлого бодох “Дугуйн арга”, “Хүснэгтийн арга” гэсэн хоёр шинэ аргачлалыг боловсруулж Дархан-Уул аймаг төдийгүй Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Булган аймгийн 20 гаруй сургуулийн багш, 3000 гаруй сурагчдад “сургалтаа амжилттай зохион байгуулсан байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Боловсрол, Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Дархан-Уул аймгийн 6 дугаар ангийн сурагч, бага ангийн багш нар гэсэн хоёр ангиллаар Арифметикийн анхдугаар уралдааныг Дугуйн арга сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийтдээ 18 сургуулийн 1500 гаран сурагч, 300 гаран багш амжилттай оролцсон байна.

Хүүхэд залууст суралцах таатай орчинг бүрдүүлэхээс гадна оюутан, сурагчдаа амжилт өөд итгэл төгс уриалан дуудаж, өөрийн биеэр үлгэрлэж чаддаг ОНЫ ОНЦЛОХ ХҮН” Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.БАТТОГТОХ танд баяр хүргэе.
Ирж буй Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилдээ улам ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 


Нийтлэгдсэн: 2020-02-20 11:49:00