Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагч Гантөмөрийн Мядагмаа амжилттай оролцож "ГУТГААР" байр эзэлжээ

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран " Хүүхэд-Эрхэм хэрэглэгч" арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан "Миний Гэр-Аюулгүй орчин" сэдэвт Цахим захидлын уралдаан зохион байгуулагдлаа.Энэхүү цахим захидлын уралдаанд ахлах ангийн төрөлд Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн сурагч Гантөмөрийн Мядагмаа амжилттай оролцож "ГУТГААР" байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа. Уралдааны гол зорилго нь хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл аюулгүй байна уу? тэдний гэр бүлийн орчин, тэдний эцэг эхийн хандлага ямар байна вэ? тэд аюулгүй орчин үүсгэхэд юуг өөрчилмөөр байна? юуг хүсэж байгаа талаар мэдэхэд оршино. Уралдаанд ирсэн захидлуудыг БМДИ-ийн багш нар шүүж байр эзлүүлсэн юм. Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн ЕБС-ийн бага ангийн 1311 сурагч дунд ангийн 1563 сурагч ахлах ангийн 890 сурагчийн нийт 3764 захидал хүлээн авч нэг бүрчлэн уншиж 4 үе шаттай үнэлэн дүнгээ гаргасан байна. Уралдаанд оролцсон хүүхдүүд бэртэл гэмтлээс илүү сэтгэлийн амар амгалан, ээж аавтайгаа хамтдаа байх, ээж уурлахгүй, аав архи уухгүй, ээж аав маргалдахгүй, дүү нь үгэнд ордог бол Гэр бүлийн хамгийн сайхан аз жаргал, аюулгүй орчин гэж тодорхойлжээ.

 

 


Нийтлэгдсэн: 2020-04-09 10:15:00