Багш нарын баяр

Боловсрол соёл урлагийн газар -Дэлхийн багш нарын 24 дахь өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулж ЕБС, СӨББ-ын нийт 600 гаруй багш болон 30 гаруй ахмад багш нарыг хүлээн авлаа.

Тус арга хэмжээнд “Консонанс” хамтлаг, дуучин СТА А.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.

Дархан-Уул аймгийн ЕБС, СӨББ-ын багш нараас:
БСШУСЯ-ны /Боловсролын тэргүүн-16, Жуух-16, Алтан гадас-1, Соёлын тэргүүний ажилтан-1/
Аймгийн шагнал /Найрамдлын дархан тэмдэг 5, Аймгийн тэргүүний ажилтан-3, Жуух-1 
УИХ гишүүн Д.Хаянхярваагийн нэрэмжит ШИЛДЭГ БАГШ шагналаар 3 багш, чанарын индексээс шалгарсан 39 нийт 76 багш нар  шагнагдлаа.

Аймгийнхаа ЕБС, СӨББ-ын нийт багш ажилчиддаа цаашдын ажил амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе......


Нийтлэгдсэн: 2018-10-05 12:16:00