Мобиком Корпораци хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан SMART EDUCATION төслийн нээлтээ өнөөдөр /2021.09.09/ Дархан-Уул аймагт хийлээ.
Нээлтэд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, тус корпорацийн удирдлагын багийнхан болон төслийн сонгон шалгаруулалтад хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia ОУБ-ын Үндэсний хөрөнгө бүрдүүлэх хэлтсийн захирал Н.Доржпалам, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, БСУГ-ын дарга С.Галбадрах, МТА-ны дарга Х.Соёл-Эрдэнэ нар оролцлоо.
Ковид-19 цар тахлын улмаас Дархан-Уул аймгийн хэмжээнд 24000 мянган хүүхэд теле хичээлд суралцаж байгаа ч 1400 орчим сурагч энэхүү хичээлд хамрагдах боломжгүй байгаа юм.
Харин өнөөдөр болсон төслийн нээлтийн үеэр төсөлд хамрагдсан сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирж ухаалаг гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаараа гардаж авснаар цахим хичээлээ хүндрэлгүй үзэх боломжтой болж байна. Төсөлд нийт 40 сурагч хамрагджээ.
SMART EDUCATION төслийн хүрээнд Монгол орон даяар оршин суугаа 9 дүүрэг, 21 аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн зорилтот бүлгийн тодорхой тооны сурагчдад ийнхүү технологийн дэмжлэг үзүүлж, гар утас бэлэглэж байгаа аж.
Сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийтлэгдсэн: 2021-09-09 20:35:09