“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХИЙН ТУЛД МОД ТАРИХ СТАНДАРТТАЙ ТАНИЛЦААРАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуй нэгжүүд нэгдсээр байгаа билээ. Орон даяар өрнөөд байгаа энэ хөдөлгөөнд нэгдэхийн тулд мод, бут, сөөг тарих стандартыг мэдэж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл стандартын дагуу нүхээ ухаж, суулгацаа суулгаж, технологийн дагуу тарьж, арчилснаар ажлын үр дүн гарна. Өдгөө манайд моджуулах болон модны аж ахуйтай холбоотой 51 стандарт (дэлгэрэнгүйг үзэх) хэрэгжиж байна. Мод, бут, сөөгний нүх хэрхэн бэлтгэх, тарих, суулгах, үржүүлэх, арчлахтай холбоотой стандарттай энд дарж танилцана уу. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар


Нийтлэгдсэн: 2021-10-07 17:30:02