Швейцарийн холбооны улсын OMF байгууллагын санхүүжилтээр “Сонсголгүйн боловсрол” ТББ хамтран Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нэг ангийг тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Боловсролын газрын дарга С.Галбадрах, “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гоомарал нар оролцлоо.
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлийг түгээн дэлгэрүүлж, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй гол хэлбэр юм. Харамсалтай нь сонсголгүй иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших, зайлшгүй хэрэгцээт төрийн ажил үйлчилгээнд орчуулгын үйлчилгээ авах зэрэг нь хангалтгүй байна. Үүнд төрийн дэмжлэг, оролцоог сайжруулж, хамтран ажиллахаа Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа энэ үеэр илэрхийлэв.
Тус цэцэрлэгт 270 хүүхэд сурч боловсорч байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхэд байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийтлэгдсэн: 2021-10-08 14:45:03