Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуульд Монгол дахь Гёте Институтийн Ерөнхий боловсролын сургууль “Ирээдүйн түнш санаачилга” төслийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн гадаад хэлний “ЖИШИГ АНГИ”-ийг тохижуулж, өнөөдөр /2021.10.08/ нээлтээ хийсэн байна.
Нээлтэд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Боловсролын газрын дарга С.Галбадрах, Монгол дахь Гёте Институтийн Сургалтын албаны дарга Ё.Отгонтөгс, Монгол Улсын зөвлөх багш Ө.Дэлгэр зэрэг төлөөлөл оролцсон байна.
Нээлтийн үеэр Монгол дахь Гёте Институтын Сургалтын албаны дарга Ё.Отгонтөгс багш, сурагчдад зориулан 17 ширхэг ipad, ухаалаг үзэг, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг бэлэг болгон өгчээ.
![](/upload/images/3.jpg)
![](/upload/images/4.jpg)
![](/upload/images/5.jpg)
Нийтлэгдсэн: 2021-10-08 14:30:44