“МӨНХ_ОРШИХУЙ” БИЙРИЙН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дархан-Уул аймгийн Боловсролын газраас “Мөнх оршихуй” бийрийн бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд 5 дахь жилдээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр багш, сурагчид, сонирхогч гэсэн 3 төрлөөр зохион байгуулж байгаа бөгөөд Дархан-Уул аймаг гэлтгүй өөр аймаг, сумдаас олон бүтээл ирсэн аж.
Дархан-Уул аймгийн 5 сургуулийн 14 суралцагч, 7 багш, 2 сонирхогч нийт 23 бүтээл ирснээс шилдгийн шилдэг 11 бүтээл шагналын эзэн болсон байна. Тухайлбал:
Багш_төрөлд:
1 дүгээр  байр- ОИЦ сургуулийн багш  Түмэндэмбэрэл
2 дугаар  байр- Шинэ алхам сургуулийн багш Г.Цэрэнчимэд
3 дугаар  байр- Дархан Эмпати сургуулийн багш  О.Сувд-Эрдэнэ
Сурагчид_төрөлд:
1 .ОИЦС-ийн 12-2 ангийн сурагч Г.Номин
2 . Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Ү.Энхжин
3. 9-р сургуулийн 10г ангийн сурагч И.Мөнхсоёл
4. 9-р сургуулийн 10г ангийн сурагч Г.Урангоо
5. 18-р сургуулийн 10в ангийн сурагч Б.Энхжин
6.ОИЦС-ийн 12-2 ангийн сурагч С.Марал
Сонирхогч_төрөлд:
1. Хөдөлмөрийн багш- Г.Ганчулуун
2. Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум ЕБС-ийн Англи хэлний багш Н.Ууганжаргал нар тус тус шалгарчээ.

 


Нийтлэгдсэн: 2021-10-08 14:50:05