Цахим уулзалтад аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон Залуучууд театр, аймгийн Музей зэрэг соёл, урлагийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
-Соёл, урлагийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах:
-Хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх:
-Түүх, соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалт:
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх:
-Соёл, урлагийн салбарын мэдээллээр соёл, урлагийн байгууллагуудыг хангах:
-Соёл, урлагийн сургалт судалгааны виртуал төв байгуулах зэрэг байх аж.
Манай аймгийн хувьд соёл, урлагийн салбарын 7 байгууллагад нийт 156 ажилтан албан хаагчид ажиллаж байна. Цаашид хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах давтан сургах, мэргэшүүлэх богино хугацааны сургалтад хамруулах шаардлагатай. Мөн Хүүхэд хөгжлийн ордон, Хүүхдийн номын ордны ажилтнуудыг хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээ байна. Соёл, урлагийн “Виртуал” төвийг байгуулахыг дэмжиж байна. Ингэснээр соёлын байгууллагуудын боловсон хүчин болон бусад албан хаагчдын боловсролыг дээшлүүлээхэд дэмжлэг болно зэргээр чиглэл бүрээр харилцан санал солилцлоо.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар