Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд 24.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвд шинэ танхим нээгдлээ.
Тус танхимаар дамжуулан хөдөлмөрийн насны иргэд мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, өөрийгөө чадавхжуулах, ажилгүй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байранд очоод ажиллахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг авах нөхцөл боломж нээгдэж байгаа юм.
Нийтлэгдсэн: 2021-10-15 14:25:00