Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг анх удаа уран бичлэгээр урлан бүтээлээ.
Улмаар тус бүтээлээ Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра-д гардуулан өгчээ. Монголын хүүхдүүдийн хүндтэй бэлгийг ирэх 11 дүгээр сард Нью-Йорк хотод албан ажлаар очих үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хүлээлгэн өгөхөө ноён Тапан Мишра өөрийн хэлсэн үгэндээ онцоллоо.
Түүхэн ном бүтээх аян 2021 оны зургаадугаар сараас эхэлж, дөрвөн сар гаруйн турш үргэлжлэн амжилттай өндөрлөсөн ба уг аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ санаачлан “Бичиг соёл төв”, “Хүмүүн бичиг сонин”, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар дэмжин ажилласан байна.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN
Нийтлэгдсэн: 2021-10-29 09:50:13