Дархан хотын 60 жил, Улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.11.25/ төрийн дээд шагнал болон салбарын, аймгийн шагналаар 12 хүнийг шагналаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Б.Жавхлан, Б.Батболд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат нар гардуулан өгч баяр хүргэлээ.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн химийн багш Норовын Сарантуяа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Ням-Осор,
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:
ОИЦСургуулийн англи хэлний багш Болдын Отгонзул, Шарын гол сумын 14 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Идэшийн Оюунсайхан,
САНХҮҮ-БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:
“ДДЦС” ТӨХК-ийн хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын ажилтан Саяловын Батбаяр,
ХӨДӨӨ, АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:
Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Энхбаярын Цолмон,
НИЙТИЙН АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:
АЗДТГ-ын НҮА-ны сантехникч Гүндэгийн Зоригт,
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
АЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Гончигийн Отгончимэд,
ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Гантулгын Батмягмар,
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭЭД ШАГНАЛ “ДАРХАН” ОДОНГООР:
Аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга асан Рэнчиннямын Тунгалаг-Эрдэнэ, АИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Нэмэхийн Буманцэцэг,
“ДАРХАН-60” ЖИЛИЙН ОЙН ДУРСГАЛЫН ТЭМДГЭЭР:
АИТХ-ынн ажлын албаны мэргэжилтэн Тонягийн Дэлгэрсуурь нарыг тус тус шагналаа.
Улс, аймгийнхаа эдийн засаг, нийгэм, боловсрол, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, салбартаа олон жил мэдлэг чадвар, үйлс хөдөлмөрөө зориулан ажиллаж төр түмнээрээ гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан та бүхэндээ халуун баяр хүргэе.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийтлэгдсэн: 2021-11-26 10:01:56