ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН "ОД СТУДИ" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Дархан-Уул аймгийн 60 жилийн ойд зориулсан бүтээлч ажлын нэг болох цахим хичээлийн Од студийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Од цогцолбор сургууль дээр боллоо.
Уг төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Good Neighbors Mongolia ОУТББ, Од цогцолбор сургуулийн хамтын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн ба цар тахлын үед ХОСОЛСОН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ-г нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Багш нарын арга зүйг дэмжсэн, сурагчдын хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийсэн та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Номын цагаан буян өнө мөнхөд дэлгэрэх болтугай.
Нийтлэгдсэн: 2021-12-06 16:45:53