Соёлын тэргүүний ажилтан

Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн дуу хөгжмийн багш Ж.Гүндэгмаа нь боловсролын байгууллагад үнэтэй хувь нэмэр оруулж олон жил тасралтгүй үр бүтээлтэй чадварлагаар ажиллаж байгааг нь үнэлж "Соёлын тэргүүний ажилтан"-аар шагнагдлаа.
Цаашдын ажил амьдралд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

-2006 онд Найрамдлын Дархан тэмдэг
-2007 онд Соёлын шилдэг ажилтан 
-2008 онд Сургуулийн хөдөлмөрийн аварга
-2008 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын "Сайн үйлс медаль"
-2008 онд Ахлах багш
-2008 онд Монголын хүүхдийн ордны "Хүүхэд-эрдэнэ" алтан медаль
-2009 онд НАМЭХолбооны хүндэт тэмдэг 
-2011 онд Дархан сумын Засаг даргын жуух бичиг
-2011 онд Аймгийн Засаг даргын жуух бичиг
-2012 онд Боловсролын тэргүүний ажилтан
- Ажиллах хугацаандаа " Квартет -1,2,3,4,5" дууны хамтлаг, "Мөнгөн чавхдас-1,2,3" үндэсний хөгжмийн хамтлаг, "Эгшиглэн" "Пенатоник" найрал дууны хамтлаг байгуулсан. Тус хамтлагууд нь "Поющее gетство" олон улсын найрал дууны уралдаан, Монгол улсад зохиогдсон олон улсын найрал дууны фестивальд урилгаар оролцсон.
-Одоогоор Уртын дууны чуулга байгуулан ажиллаж байна.


Нийтлэгдсэн: 2018-10-11 05:45:02