MEDLE.MN ҮНДЭСНИЙ ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМЫН ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ БЭЛТГЭХ ЭРХЭЭ АВЛАА
Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн Д.Уранчимэг ахлагчтай англи хэлний багш нар маань Medle.mn үндэсний цахим сургалтын платформын ээлжит хичээлийн сан бүрдүүлэхэд манлайлан оролцож, 6-р ангийн цахим хичээлийг бэлтгэж, талархлын батламжаа Л.Энх-Амгалан сайдаас гардан авлаа.
Та бүхэндээ аймгийнхаа нийт багш нарынхаа өмнөөс халуун баяр хүргэе, бахархаж байгаагаа илэрхийлье.

 


Нийтлэгдсэн: 2021-12-27 14:00:36