ДАРХАН-УУЛ АЙМАГТ "ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Тус сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн багш, Дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй арга хандлагыг хэрэглэх, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
Дархан-Уул аймгийн 15, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сайхан сумын 25 нийт 40 багш, сургалтын менежерүүд оролцож байна.
Нийтлэгдсэн: 2021-12-22 12:05:39