СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тугагдсан зарим зорилт болон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн удирдлага, соёлын ажилтнуудтай нэгдсэн уулзалт хийж, соёлын салбарын бодлого, хэрэгжилтийг танилцуулахын зэрэгцээ мэргэжил арга зүйгээр хангаж, аймгийн "Залуучууд" театр, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, музейн үйл ажиллагаа, номын сан-музейн цогцолборын барилгын явцтай тус тус танилцлаа.

Нийтлэгдсэн: 2021-12-20 10:00:00