“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” болон Монгол хэлний тухай хуулийн Монгол хэл бичгийн соёлыг өвийг хамгаалах, хөгжүүлэх заалтын хүрээнд багш, суралцагч, иргэдийн үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тэдний амжилтыг урамшуулан дэмжих, туршлага түгээх зорилгоор
“Миний Монгол бичиг аян”-ыг зохион байгуулсан байна. Тус аян нь Дархан-Уул аймгийн хэмжээнд 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Алтан үсгийн баяр”-тай утга, агуулга, ач холбогдлоороо хоршин амжилттай өндөрлөж байна.
"Миний Монгол бичиг аян"-ы хүрээнд БШУЯамны Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч цол тэмдгээр 18 дугаар сургуулийн багш “Бийрийн бичигтэн” Б.Булганчимэг, БСУГ-ын “Арга зүйч” багш тэмдгээр Шинэ алхам сургуулийн багш А.Булган нар шагнагдлаа.
Аяны хүрээнд мэргэжлийн багш нарын дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг-Миний нэр төрийн баталгаа” цахим бичвэрийн уралдаанд Дархан-Уул аймгийн 16 сургуулийн 34 багш амжилттай оролцсон байна.
Харин төрийн албан хаагч, сонирхогчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг тусгаар тогтнолын баталгаа” цахим уншлагын уралдаанд 106 иргэн оролцсон байна.
"Миний Монгол бичиг цахим ном"-ын уралдаанд 14 сургуулийн 14 хичээл ирснээс Од цогцолбор эхний байр, удаах байрт ОИЦ, Шарын голын 2 дугаар сургууль, 3 дугаарт байрт 18 дугаар сургууль, ОИЦ-ын 2 дугаар ангийн багш нар, 9 дүгээр сургууль тус тус шалгарчээ.
Уралдааныг Хаан бичиг номын дэлгүүрийн эрхлэгч Заяа-Одон, мэргэжлийн хөгжлийн “Эх хэл” багийн гишүүд, Солонгос улсад суралцаж буй 14 дүгээр сургуулийн залуу багш Б.Уянга, Солонгос дахь Монгол сургуулийн багш Д.Мөнхтуяа нар ивээн тэтгэжээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч МУСГЗ Б.Элбэгзаяа, Сэтгүүлч, зохиолч МУСГЗ Ө.Рагчаасүрэн, Хаан бичиг номын дэлгүүрийн эзэн Одонзаяа, Монгол дуу дүрс сан ТББ-ын тэргүүн Б.Баясгалан, БСУГ-ын дарга С.Галбадрах, мэргэжилтэн Д.Оюунбилэг болон аянд амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөлөл оролцоо.
Нийтлэгдсэн: 2021-12-16 13:00:25