ДАРХАН -УУЛ АЙМГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЖ БАЙНА
Энэ удаагийн сургалтаар "Дугуйн арга"-аар өгүүлбэртэй бодлого бодох арга зүйн цуврал хичээлүүд явагдана.
Сургалтыг Мандах их сургуулийн захирал, дугуйн аргыг санаачлагч Ц.Баттогтох, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн багш Д.Лхагвасүрэн нар удирдан зохион байгуулж байна.
Бага боловсролын салбарт 1-10 дах жилдээ ажиллаж байгаа 120 багш хамрагдах бөгөөд багш нарын ээлжийг зөрүүлэн бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой болно.

Нийтлэгдсэн: 2022-02-23 10:06:21