ДАРХАН-УУЛ АЙМГААС ДАХИН НЭГ ГАВЬЯАТ БАГШ ТӨРЛӨӨ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймгийн Орос хэлний багш Ш. ЦЭЦЭГМАА "Гавьяат багш" цол хэмээх эрхэм хүндэт цолоор энгэрээ мялаалаа.

Боловсролын салбар тэр дундаа Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургууль, 3 дугаар сургууль зэрэг Ерөнхий боловсролын сургуулиудад нийт 36 жилийн хөдөлмөр зүтгэлээ тасралтгүй зориулж, олон мянган шавь нарынхаа бахархал, үлгэр дууриал нь болсон Ш. ЦЭЦЭГМАА багшдаа баяр хүргэе!


Нийтлэгдсэн: 2022-02-23 16:58:01