“СУУРЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ҮНДЭСЛЭН СУРАЛЦАГЧИЙН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ДЭМЖИХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

БШУЯ-аас санаачлан Сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөрийн хүрээнд 4 аймагт “СУУРЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ҮНДЭСЛЭН СУРАЛЦАГЧИЙН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ДЭМЖИХ” сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна. 2 өдөр үргэлжлэх энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим багш нар хамрагдаж байна.

Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц, Үнэлгээ Хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг сургалтыг ахлан явуулах бөгөөд сургалтын төсвийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлан ивээн тэтгэжээ.

Дээрх сургалт нь манай аймгаас хэрэгжүүлж буй “Боловсрол-2032” хөтөлбөртэй уялдаж байгаагаараа ач холбогдолтой.
Сургалтад хамрагдсан багш нар төгсөх ангийн сурагчдын Монгол хэл, Математикийн хичээл, ЭЕШ-ын хоцрогдолтой агуулгыг тодорхойлон гаргаж Сурлагын амжилтын түвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Өнөөдрийн сургалтыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нээсэн юм.
Суралцагчдын сурлагын оношилгоо, үнэлгээгээр улсын хэмжээнд 1-р байранд орсон бөгөөд 2021 онд Дархан-Уул аймгийн Боловсролын салбар 94,1 оноогоор улсад тэргүүлсэн амжилт үзүүлсэн.

Нийтлэгдсэн: 2022-02-24 11:00:56