“БОЛОВСРОЛ-2032” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАРХАН-УУЛ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2022.02.25/ гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, ЕБС-ийн багш нарыг чадваржуулах, ахлах ангийн сурагчдын мэргэжлийн олимпиад, ЭЕШ-ын бэлтгэлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх, орон нутагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр МУИС-д бакалаврын болон ахисан түвшний сургалтанд хамруулах, тэтгэлэг олгох зэрэг боловсролын салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлуудыг талууд хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

 


Нийтлэгдсэн: 2022-02-25 17:55:02