АЙМГИЙН “БОЛОВСРОЛ-2032” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАРХАН-УУЛ АЙМАГ МУБИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал МУБИС-ийн захирал О.Алтангоо нар боловсролын чиглэлээр Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. МУБИС-ийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ багш нарт зориулсан сургалтууд зохион байгуулахын зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзалт хийж тэдний сургалт зохион байгуулах хэрэгцээг тодорхойлох, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах юм.
2022 оны 3-р сарын 9-10-ны өдрүүдэд:
• Багшийн тасралтгүй хөгжил
• МУБИС-ын багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл
• Багш ажлын байрандаа хөгжих боломж
• XXI зууны Монголын боловсролын шилжилт
• Хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх аргазүй туршлага солилцох уулзалт
• Дижитал эриний багш
• Сургуулийн бага насны суралцагчдыг суралцахуйд сургах
• Мэргэжил сонголтын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд сургалтууд явагдана.

 


Нийтлэгдсэн: 2022-03-09 18:02:31