АЙМАГ, ОРОН НУТГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН “МАТЕМАТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн математикийн багш нарын дунд “Монгол алт” ХК-ийн захирал Ж.Мөнхтөрийн нэрэмжит “Математикийн анхдугаар олимпиад”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
“Монгол алт” ХК-ийн 50 жилийн ой ирэх 2023 онд тохионо. Ойгоо угтан тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт багш нарын мэдлэгт ийнхүү хөрөнгө оруулалт хийж ивээн тэтгэж байгаа аж. Уг олимпиадыг Монгол Оюу сургууль зохион байгуулж байна.
Олимпиадад Дархан-Уул аймгаас гадна Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Увс, Төв зэрэг 13 аймгийн 100 гаруй математикийн багш оролцож мэдлэг, чадвараа сорьж байна. Олимпиадын дүн маргааш /2022.03.12/ гарна.
Цаашид олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Энэ улаагийн олимпиадын зэрэгцээ математикийн ухааны доктор, профессор В.Адъяасүрэн сургалт явуулахаар төлөвлөж байна.
Мөн хөдөө орон нутгийн багш нарыг Дархан хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцуулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаа болох юм байна.

 


Нийтлэгдсэн: 2022-03-11 16:02:33