Хараа голын эрэг дээр нийтийн цэвэрлэгээ хийж, нөхөн сэргээх зорилгоор 15га газарт 15000ш бургас мод тарьж ургуулна.
Бурхантай толгойд “БОЛОВСРОЛ НОГООН ТӨГӨЛ” –ийг үргэлжлүүлэн 2000м2 талбайд 1060ш мод тарьж
“ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ” байгуулна.
Сургууль, цэцэрлэг бүрт байгаа Эко клуб-ээр дамжуулан хүүхэд бүрийг ногоон хөгжлийн талаар ойлголтыг нэмэгдүүлнэ.
ЕБС, СӨББ-ын дунд “НЭГ ХҮҮХЭД-НЭГ МОД” хөдөлгөөн өрнүүлж эцэг эх, багш ажилчид олон нийтийг мод тарих хөдөлгөөнд оролцуулна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудаар дамжуулан эцэг эх, олон нийтэд мод тарихын ач тусыг сурталчилж түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийтлэгдсэн: 2022-03-29 11:45:06