"ХИЧЭЭЛИЙН КОНТЕНТ БОЛОВСРУУЛЖ, САН БҮРДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ АРГА ЗҮЙ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Medle.mn платформ дээр “Ээлжит хичээлийн цахим контент” боловсруулах багш нарт дэмжлэг үзүүлэх сургалтыг Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэдэх зөвлөх баг "Хичээлийн контент боловсруулж, сан бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцох арга зүй"-н агуулгаар 4 сарын 13-14 ний өдрүүдэд 2 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд зааснаар Дархан-Уул аймгийн багш нар 6 судлагдахуунаар 463 ээлжит хичээлийн цахим контент бэлтгэнэ.
Тус сургалтад 21 сургуулийн 210гаруй багш хамрагдаж байна.
Нийтлэгдсэн: 2022-04-13 16:24:12