Зорилго:
2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбоотойгоор ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор энэхүү уралдааныг зарлаж байна. Гэр бүл, нийгэм, сургуулийн орчинд болон үе тэнгийнхний дунд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг асуудлуудыг хөндөн,хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх санааг дэвшүүлсэн цахим контетыг бүтээн оролцох юм.
Нэг. Хамрах хүрээ
Ерөнхий боловсролын сургуулиуд дээр байгуулагдсан “Өсвөрийн парламент” клубын сурагчид болон дунд ахлах ангийн сурагчдыг хамруулах
Хоёр. Зохион байгуулалт
1. Бичлэгийн хугацаа 3 минутаас 7 минут хүртэл
2. Бичлэг дуу хоолой болон дүрсийн шаардлага хангасан байх.
3. Бичлэг бүх насныхан болоод хэл яриа, сонсголын бэрхшээлээс үл хамааран бүх хүн үзэхэд ойлгомжтой байх. /Бичлэгийн баруун доод буланд дохионы хэлний синхрончлолтой байвал давуу тал/
4. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг, бүгд тэгш эрхтэй гэдгийг мэдрүүлж, хүүхдийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, үе тэнгийн найз нөхдөө хамгаалах талаарх сэдэлд хөтөлсөн байх.
5. Нэг сургуулиас хэд хэдэн баг оролцож болно.
Гурав. Хүлээн авах хугацаа
2022 оны 04 сарын 22-ны 17:00 цаг хүртэл Enkhchimeg@esrp.edu.mn цахим хаяг болон БШУГ-113 тоотод
Дөрөв. Уралдааныг дүгнэх
1. Тусгай боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгчдийн бүрэлдэхүүншалгуур тус бүрд 10 хүртэлх оноог өгч дүгнэх.
2. Уралдаанд ирүүлсэн контентыг 4-р сарын 22-ны өдрийн 10:00 цагаас эхлэн БШУГ-ын цахим хуудсанд 2 хоногийн хугацаатай тавигдах ба цахимд үзэж буй олон нийтийн хандалт, сэтгэгдлийг харгалзах. /Энэ нь зөвхөн дүгнэх нэг үзүүлэлт болно/
3. Гол агуулгыг тодорхой гаргаж ирсэн байдал
4. Ойлгомжтой,сонирхолтой хэлбэрээр утга санаагаа илэрхийлж, бэлтгэсэн байдал
5. Хүүхдийн эрхийг хөндөхгүй байх, нийгмийн аль ч орчинд хүүхэд бүр тэгш эрхтэй, эрхээ хамгаалуулах ёстой гэсэн сэдэлд хөтөлсөн байдал
6. Сэдэв хөндөхдөө судалгаа хийж, бүтээлчээр хандсан байдал
Тав: Уралдааны шагнал, урамшуулал
Нэгдүгээр байранд: Өргөмжлөл, 300000 төгрөг
Хоёрдугаар байранд: Өргөмжлөл, 200000 төгрөг
Гутгаар байранд: Өргөмжлөл, 100000 төгрөг
Лавлах утас: 99054566 /БШУГ-ын мэргэжилтэн А.Энхчимэг/
Боловсрол Шинжлэх Ухааны Газар
Дархан-Уул аймаг дахь “Өсвөрийн Парламент”
Нийтлэгдсэн: 2022-04-21 09:25:32