"БИД МОНГОЛООРОО ГОЁДОГ" ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Дархан-Уул аймгийн 30 дугаар сургуулийн багш ажилтнуудын хамтарсан үзэсгэлэн аймгийн БШУГазарт(ОИЦ сургуулийн Б байр) 2022 оны 4 дүгээр сарын 25-29 өдрүүдэд гарч байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд тус сургуулийн багш, удирдах ажилтнуудын гар бичмэл, хичээнгүй бичлэг, бийрний бичвэрүүд орсноос гадна цахим орчинд Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлууд дэлгэгдсэн байна.
Мөн монгол бичгээр гарсан
1. Сурах бичиг, гарын авлага
2. Ховор хуучин ном, судрууд байна.
Тус сургуулийн багш ажилтнууд монгол бичиг үсгээ сурахын зэрэгцээ хуучин уламжлалын хуйлмал ном, судар бүтээх чиглэлээр олон сонирхолтой ажлууд хийсний нэг нь 8м урт хуйлмал ном, "Авах гээхийн дөрвөн мөрт", "Орчлонгийн сав шимийн дуулал" зэрэг судрууд юм.
Мөн бичгийн хэрэгслүүд болон муутуу цаасны төрлүүдтэй танилцах боломжтой.

 


Нийтлэгдсэн: 2022-04-25 03:25:32