МУИС-ИЙН “ЭРДМИЙН ЭЛЧ” ЭРДМИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА
2022 оны 2-р сард Дархан-Уул аймгийн ЗДТГ МУИС-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд заасан “Эрдмийн элч” хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт МУИС-ийн багш доктор, профессор Г.Батсүх ажиллаж байна.
Физикийн улсын олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн Г.Батсүх багш Дархан-Уул аймгийн физикийн багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уг хичээлийг гүнзгийрүүлэн суралцдаг сурагчдад олимпиадад бэлтгэх сургалтыг явуулж байна.
Уг үйл ажиллагаа 1 сарын турш үргэлжлэнэ.

 


Нийтлэгдсэн: 2022-04-27 09:30:22