БШУЯ-НЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛАЛАА
-Дархан ИДМСК-ын бүрэлдэхүүнд багтдаг 9 их, дээд мэргэжлийн сургууль дээр ажиллалаа.
-Засгийн газрын 321-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, санал зөвлөмж авлаа.
-Их дээд мэргэжлийн сургуулийн захирал, удирдлагууд, багш нарын төлөөлөлтэй уулзаж цаашид хийх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
-Дархан-Уул аймагт сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, дахин төлөвлөлтийн ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
-Их дээд мэргэжлийн сургуулиудын сургалтын чанар, элсэлтийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн хамтдаа шийдвэрлэх гэх мэтчилэн үе шаттай хэрэгжүүлэх ахисан шатны ажлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийтлэгдсэн: 2022-05-05 12:00:36