ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА
“НЭГЭН ЗҮГТ” ТӨСӨЛ
Бага боловсролын багш нар интерактив хичээл бэлтгэх сургалтад үе шаттайгаар хамрагдаж явцын үнэлгээний kahoot, slido, wizer me, plickers, wordwall, livework sheet гэх апплекэйшнуудыг ашиглаж байна. Явцын үнэлгээний даалгавар боловсруулан суралцагчдад гарч буй ахиц амжилтыг тооцож мэргэжлийн бүлгүүдээрээ дамжуулан туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж байна.
Мэргэжил боловсролоо дээшлүүлэх ажлыг багш нарын группээр дамжуулан “Ярилцлагын цаг“ нэртэйгээр явуулж байгаа бөгөөд багш, сургалтын менежер, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран хийж хэвшээд байна.
Мөн бага ангийн багш нарын математикийн хичээл заах аргыг сайжруулах зорилгоор Мандах их сургуулийн захирал Ц.Баттогтохтой хамтран “Дугуйн арга” сургалтыг зохион байгуулснаар багшийн арга зүйд ахиц гарч, сурагчдын хоцрогдол арилгахад дөхөм болж байна.
Цахим хичээл хийх программ ашиглах сургалтыг “Зайн сургалт“ нэртэйгээр зохион байгуулж 33 хичээлийг багш нарын хаалттай группэд байршуулснаар багш нарын мэдээллийн технологийн чадварт ахиц гарч мэргэжлийн бүлгүүдээр дамжуулан ашиглаж байгаа нь багш нарын ачааллыг багасгаж байна.
"Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө", Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хүрээнд Дархан-Уул аймгийн БШУГ болон 13 сургууль нийт 14 төслийг 118.7 сая төгрөгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

 


Нийтлэгдсэн: 2022-05-17 12:56:37