60 СУРАГЧИД МОБИКОМ КОРПОРАЦИАС SAMSUNG A02 УХААЛАГ ГАР УТАС, ДАТА БОЛОН БУСАД ШААРДЛАГАТАЙ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ГАРДУУЛЛАА
Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цахим Дархан” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Мобиком корпорацийн захиралтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Тус корпорациас “Smart Education-2 төсөл”-ийн хүрээнд “Ухаалаг утсаар урамтай суралцъя” сэдэвт эсээ, зохион бичлэгийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Эсээ бичлэгийн уралдаанд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 386 сурагч оролцсон байна. Уралдаанд шалгарсан 60 сурагчид Мобиком корпорациас Samsung A02 ухаалаг гар утас, дата болон бусад шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд Мобиком Корпорацийн Техникийн Төлөвлөлт, Менежмент эрхэлсэн дэд захирал Ёшижиро Шибано, Мобиком Корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито, Дэлхийн зөн ОУБ-н Дархан Хүүхдийн төлөөх орон нутгийн төслийн менежер хатагтай Ваанчиг Цэнджав, Мобиком Корпорацийн Хэрэглэгчийн Үйлчилгээний газарын Захирал Б.Эрдэнэ-Очир, Мобиком Корпорацийн Техникийн төлөвлөлтийн албаны захирал Д.Дагвасүмбрэл мөн Дархан Уул Аймгийн Дархан сумын засаг дарга Тулгаа, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Галбадрах, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын дарга А.Амгалан нарын албанй хүмүүс оролцлоо.

 


Нийтлэгдсэн: 2022-05-18 17:30:29