АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ҮНЭГҮЙ АНГЛИ ХЭЛ ЗААЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оныг "ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЖИЛ" болгон зарласан.
Энэхүү жилийн хүрээнд Дархан сумын 4 дүгээр багийн захиргаанаас 18 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн англи хэл сурах сонирхолтой15 сурагчдад хичээлээс гадуур нэмэлтээр Англи хэлний хичээлийг үнэ төлбөргүй зааж эхэлсэн байна.
Хичээлийг Насан туршийн боловсролын төвийн англи хэлний багш Г.Пүрэвсүрэн зааж байгаа ажээ.
Хүүхдүүдийнхээ боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа багш Г.Пүрэвсүрэн болон Дархан сумын 4 дүгээр багийн захиргааны хамт олонд баяр хүргэе.

Нийтлэгдсэн: 2022-05-19 17:29:02