БАГШИЙН ХИЧЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТЫГ 5 САРЫН 23-27 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Боловсролын Ерөнхий газрын Боловсролын үнэлгээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжилтнүүд аймгийн БШУГ-тай хамтран өнөөдрөөс Дархан-Уул аймагт ажиллаж бүх судлагдахууны 921 багшийн хичээлийн гүйцэтгэлийн шалгалтыг 7 хоногийн турш зохион байгуулахаар ажилдаа орлоо.
Шалгалтад түүврээр 10000 орчим хүүхэд хамрагдах бөгөөд аймгийн хэмжээний бүх төрийн сургуульд үнэлгээ зохион байгуулах шалгалтын бүрэлдэхүүнийг арга зүйгээр хангах сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.
БШУГазрын даргын тушаалаар 20 гаруй шалгагч багш томилогдон уг үнэлгээг аймгийн хэмжээнд 23-27ны өдрүүдэд
зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Нийтлэгдсэн: 2022-05-23 19:23:14