19 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ГЕРМАН УЛСЫН ФАВ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Фав үйлчилгээ гэдэг нь ХБНГУ-ын “Тюринген мужийн үндэстэн дамнасан мэргэжилтний үйл ажиллагааны бүтэц” FTP190006, “Эрэлтэд суурилсан, үндэстэн дамнасан мэргэжилтэнг жижиг, дунд үйлдвэрүүдэд олж идэвхитэй үйл ажиллагааны бүтцийг бий болгох” төслүүдийн хүрээнд хамтран ажиллах зорилготой юм.
Уг үйлчилгээнд Дархан-Уул аймгийн Герман хэлний гүнзгийрүүлсэн 19 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн шалгалтад тэнцсэн сурагчид хамрагдаж, ХБНГУ-ын Тюринген мужид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, эсвэл ажиллах боломж бүрдэх юм.
Энэхүү төсөл болон хамтын ажиллагааны гэрээний талаар өнөөдөр /2022.05.30/ аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон 19 дүгээр сургуулийн сурагчдад танилцууллаа.
Нийтлэгдсэн: 2022-05-30 14:30:56