“ХҮНИЙ ЭРХ-ХҮҮХДИЙН ЭРХЭЭС ЭХЭЛДЭГ” ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧДЫГ ТОДРУУЛЛАА
2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбоотойгоор Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар байгуулсан аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн Парламентаас ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор “ХҮНИЙ ЭРХ-ХҮҮХДИЙН ЭРХЭЭС ЭХЭЛДЭГ”
Цахим контентийн уралдааныг зарласан юм.
Энэхүү уралдаанд нийт ЕБС-ын 174 сурагч баг болж нэгдэн, 26 бүтээл ирүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын албан ёсны Фейсбүүк хуудас #Дархан_Уул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хаягаар олон нийтэд хүргэсэн. Үүнд нийт 86000 хүн үзэж, 45000 хандалт авсан нь нийгэмд хүүхдүүдийн нүдээр #хүүхдийн_эрх амьдрал дээр хэр бодитой хэрэгжиж байгааг эдгээр контентуудаар дамжуулан хүргэсэн хэрэг юм.
Үзэгчдийн хандалт ялагчийг тодруулах нэг үзүүлэлт болсон ба аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг, мэргэжлийн баг бүрэлдхүүнтэйгээр бүтээлүүдийг шалгаруулсан.
Үүнд 1 дүгээр байранд Од цогцолбор сургуулийн Т.Баярчимэг, Л.Баярсайхан багштай сургуулийн 12б, 12г анги, 2 дугаар байранд Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Р.Ариунзаяа багштай 10-4 анги, 3 дугаар байранд 16 дугаар сургуулийн Өсвөрийн Парламент бүлгийн “Цагаан сүүдэр” баг тус тус шалгарч, тусгай байранд Цайхун сургуулийн Г.Хулан багштай 10а анги, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Т.Ариунзаяа багштай 10-а анги, 16 дугаар сургуулийн ТНУ-ны Ө.Буянжаргал багшийн удирдан явуулдаг “Шаазгай” клуб, Дархан Эмпати сургуулийн Э.Болор-Эрдэнэ багшийн удирдан явуулдаг Өсвөрийн Парламент бүлгэмийн сурагчдын цахим бүтээл тус тус шалгарлаа.
Уралдааны ялагчдад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, БШУГ-ын дарга С.Галбадрах, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга нар мөнгөн шагнал, гарын бэлгийг гардууллаа.
Оролцсон нийт сурагчид, багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийтлэгдсэн: 2022-06-01 10:30:24