"ЦЭЦЭРЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТ
БШУЯ-ны СӨБХ, БЕГ хамтран АХБ-ны дэмжлэгтэйгээр "Цэцэрлэгийн менежмент, манлайлал" сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн 29 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, ахлах багш нар 5 долоо хоногийн хугацаанд тус сургалтад онлайн болон оффлайнаар хамрагдаж амжилттай дүүргэн өнөөдөр дүгнэлт хичээлээ хийлээ.
Дүгнэлт хичээлд БЕГ-ын дарга Т.Ням-Очир, УА-ын тэнхимийн эрхлэгч PhD, дэд профессор, мастер багш Г.Жаргал, БЕГ-ын мэргэжилтэн Р.Түвшинжаргал, Дархан-Уул аймгийн БШУГ-ын дарга С.Галбадрах, Ховд аймгийн СӨБ хариуцсан мэргэжилтэн сургагч багш Б.Анхбаяр нар оролцон санал, дүгнэлт, зөвлөмж өгч "БАТЛАМЖ"-ийг гардууллаа.
Сургалтад хамрагдсан нийт эрхлэгч нартаа ажлын амжилт хүсье.

Нийтлэгдсэн: 2022-06-15 14:23:51