“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРАН СУРГАХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оны 06 сарын 15-17-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах багш нарыг чадавхжуулах” сургалт явагдаж байна. Сургалтын сэдвүүд:

Тэгш хамран сургах боловсролын суурь ойлголт, олон улсын чиг хандлага

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэг, онол арга зүйн үндэс
Хүүхэд хөгжлийн танхим, дэмжлэгийн багийн үйл ажиллагаа ба түүний идэвхжүүлэх арга
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах арга зүй
Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
Харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
Оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
Аутизм ба аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
Дауны хам шинж ба ажиллах арга зүй
Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
Тэгш хамруулан сургах боловсролын анги зохион байгуулалт, тохирох хэрэглэгдэхүүн, орчинтой ажиллах арга зүй
Сургалтад зорилтот 13 аймгийн багш, нийгмийн ажилтнууд болон Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд нийт 104 хүн хамрагдаж байна. Дархан -Уул аймгаас 5 сургуулийн 8 багш сургалтад хамрагдаж байна.

Нийтлэгдсэн: 2022-06-16 13:55:02