Дархан-Уул аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 26 сургууль, Сургуулийн өмнөх 39 байгууллага, 10 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр /2022.056.16/ дээрх боловсролын салбарын удирдлагуудтай аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан уулзалт хийж Удирдах ажилтны зөвлөгөөн зохион явууллаа.
Тус зөвлөгөөнөөр аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт баримтлах бодлого, чиглэлээ танилцуулсан юм. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлыг хөндлөө.
Өвөлжилтийн бэлтгэл байдал анхаарах асуудлыг Захирагчийн ажлын албанаас танилцуулж, Жендерийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн юм.
Нийтлэгдсэн: 2022-06-16 17:30:44