ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭЕШ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байранд явагдаж байна. Аймгийн хэмжээнд 1181 шалгуулагч бүртгүүлсэн.
Шалгуулагчид шалгалтад дараах 4 бичиг баримттай ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь зэрэг юм.
Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх юм. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана.
Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог юм. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард авахаар төлөвлөн ажиллаж байна. Харин монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.

Нийтлэгдсэн: 2022-06-23 19:25:42