Дархан-Уул аймгийн хувьд ЭЕШ-ийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг авч үзвэл 2017-2021 онд III-V байр эзэлж байсан бол 2022 онд I байр эзэллээ.
Сурагчид маань гадаад хэл, байгалийн шинжлэлийн хичээлүүдээр бахдам амжилт гаргаж улсад эхний байруудыг эзэллээ. Үүнд, англи хэлээр улсад тэргүүлж, орос хэл, биологи, хими, математикийн хичээлүүдээр 2-р байранд тус тус эрэмбэлэгджээ.
Манай аймгийн хэмжээнд нийт 1185 сурагч ЭЕШ өгснөөс 8 сурагч /үүнээс 3 сурагч нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний IELTS, математикийн SAT шалгалтуудын оноо нь ЭЕШ-ийн 800 оноотой дүйцэгдсэн/ хамгийн дээд 800 оноог авсан байна
Хичээн чармайж амжилт гаргасан сурагчид болон бэлтгэсэн багш нар, сургуулийн удирдлагуудад нь баяр хүргэе!
Сурагчдын ЭЕШ-нд бэлтгэлд онцгойлон анхаарч цуврал давтлага зохион байгуулахад дэмжиж ажилласан аймгийн Засаг дарга Б.Азжаргалд талархал илэрхийлье!
Нийтлэгдсэн: 2022-06-29 16:21:03