"ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 23-30-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Хичээлийн шинэ жил” үзэсгэлэн худалдааг 8 дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд Худалдааны гудамжинд зохион байгуулна.

зэсгэлэн худалдаанд оролцох иргэд аж ахуй нэгж байгууллагууд 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгүүлнэ үү. Та бүхэн идэвхтэй оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 9966-0266, 9988-0118 дугаарын утсаар лавлана уу.


Нийтлэгдсэн: 2022-08-17 12:55:01