Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн баярын хурал

 

Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөв.

Аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэтгэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ

ЭЕШ-ын зургаан судлагдахуунд 10 сурагч 800 оноо авч бусдыгаа манлайлж, Дархан хот улсад 4 дүгээр байр эзэлсэн байна. Мөн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /төгсөгч/ Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилт тогтоон, ой тогтоолтын улсын аварга шалгаруулах “Оюуны спорт”-ын 7 дахь алтан медалийн эзэн болсон зэрэг эрдэм мэдлэг, ажил үйлсээрээ улсдаа болон дэлхийд манлайлан алдар гавьяагаа мөнхжүүлсэн он жил ард үлджээ” хэмээн тодотгон ярьсан юм.

Энэ жилийн баярын хурлаар: БНХАУ-д зохион байгуулагдсан ОУ-ын Хүүхдийн спортын 8 дугаар Их наадмаас 100 метрийн зайд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн зэрэгцээ МУ-ын тамирчдаас хамгийн олон медаль авсан Хөнгөн атлетикийн тамирчин, Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Солонгыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан юм.

Мөн төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид шагнагдлаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Довчин Тэгшжаргал Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн ахмад багш
Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр:
2. Даваадоржийн Одончимэг Шарын гол сумын 2 дугаар 
сургуулийн биеийн тамирын багш
 Найрамдлын дархан тэмдгээр
3. Товууч Лхамсүрэн Дархан сумын ахмад багш
Тэргүүний ажилтан цол тэмдгээр
4. Амгалан Алтанцэцэг 18 дугаар сургуулийн номын санч
нар шагнагдсан.

Баярын өдрийг тохиолдуулан боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг БСУГ-ын дарга Б.Гантулга хүлээн авч шагналыг гардуулан өглөө.

16-р сургуулийн ахмад багш Ч.Дулмаа нь "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг
16-р сургуулийн захирал Б.Давааням нь "Аймгийн тэргүүний ажилтан"
БСУГ-ын нягтлан О.Дэлгэрцэцэг нь "Аймгийн жуух бичиг"-ээр тус тус шагнагдав.

Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн баярын өдрөөр ерөнхий боловсролын 27 сургуулийн 18000 гаруй сурагчид нэгэн зэрэг (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин) Д.Лувсаншаравын ая, (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт) Д.Пүрэвдоржийн үг Хамгийн сайхан хот дууг дуулж хүндэтгэл үзүүллээ.

 

Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн 2500 гаруй бяцхан хүүхдүүд нэгэн зэрэг Хамгийн сайхан хот дууг дуулж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ. 

Тус өдөрт зориулж: 

Анги удирдсан багш нар нь хүүхдүүдийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор "Дархан хот"-ын тухай мэдээлэл бэлдэн баримтад кино

Дархан миний хот сэдэвт гар зургийн уралдаан

Дархан- 50 цогцолбор явган аялал
Хүүхдүүд багш, эцэг эхчүүддээ зориулан мэндчилгээ
Монгол ардын бий биелгээ бүжгийн номер үзүүлэх гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Эрүүл мэндийн газар, 16-р сургуулийн хамтарсан хүүхэд багачуудад эрүүл мэндийн дасгал хөдөлгөөнийг зааж сурган хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "1000 хүүхдийн гимнастик"-ийн нээлтийн үйл ажиллагаа болов.
Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн НБХ дарга Н.Цасчихэр, БСУГ-ын дарга Б.Гантулга, ЭМГазрын дарга Б.Батцэнгэл, 16-р сургуулийн захирал Б.Давааням нар хүрэлцэн ирлээ.


Нийтлэгдсэн: 2018-10-17 10:41:01