10 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагаа
БСШУСЯ-аас 2018 оны “Багш, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт”-ын зардалд 26 сая төгрөг төсөвлөгдөж ирсэн ба судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд хуваарийн дагуу сургалтаа хийж судлагдахуун бүрийн 900 орчим багш хамрагдаад байна.
 
 
 
Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага – JICA –ийн санхүүжилтээр 2018-2022 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Токиогийн Технологийн Дээд Сургууль хамтран хэрэгжүүлэх “Суурь боловсролын чанарыг ахиулахад Мэдээлэл харилцааны технологи (МХТ)-ийг оновчтой ашиглах нь” төслийн хүрээнд сургуулийн түвшиний сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 10-р сарын 27-31 өдрүүдэд Од цогцолбор сургууль дээр БСУГ-ын мэргэжилтэн болон орон нутгийн сургагч багш нар амжилттай зохион байгууллаа
 
Дээрх төслийн сургалтанд аймгийн ЕБС-ын 23 сургуулийн математикийн-8, мэдээлэл зүй-21, физикийн-9, химийн-8, биологийн-8, газарзүйн-6, дизайн технологийн-9, багш хөгжлийн төвийн-3 нийт 75 багш оролцож “Сургуулийн түвшиний сургагч багш” батламжаа гардан авснаар өөрсдийн сургуулийн бүх мэргэжлийн багш нартаа дараагийн сургалтуудаа зохион байгуулах үүрэгтэй юм. 
 
Ингэснээр аймгийн хэмжээний бүх ЕБС-ийн суурь боловсролын багш нар өөрийн судлагдахууны сургалтын хөтөлбөр, хичээл үйл ажиллагаандаа мэдээлэл харилцааны технологийг ашиглаж цахим хичээл боловсруулах, цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх мэдлэг чадвартай болох юм.
 

 

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш нарт ээлжит заах аргын нэгдлийн сургалтыг зохион байгуулж нийт 60 гаруй багш нар хамрагдлаа. Сургалтаар Орхон аймагт болсон "Бүсийн уулзалт-2018" үйл ажиллагаанд оролцож туршлага судлаад ирсэн багш, арга зүйч нарын төлөөллүүд 2 хөгжүүлэх үйл ажиллагааг хүүхдүүдэд зохион байгуулж үзүүлсний зэрэгцээ хөгжмийн хэмнэлээр хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлж буй туршлагаас танилцууллаа
 

 

Хөдөөгийн багш нарын спортын 16-р их наадам
2018 оны 10 дугаар сарын 11, 21-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдаж нийт 9 аймаг хамрагдсан байна. Тус тэмцээнд спортын 5 төрөлд төлөөлөл болон 40 тамирчин, 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож манай аймаг 4 дүгээр байр эзлээд ирлээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан "Спорт ба хөгжил" сэдэвт спортын улсын 4-р зөвлөгөөн төрийн ордонд болж БСУГ-ын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн оролцож сургалтын талаарх шинэ арга зүйг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

"Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" болж тус зөвлөгөөнөөр Соёлын биет бус өвийг хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд салбар бүр, төрийн болон ТББ, гэр бүл, иргэд хүн бүрийн оролцоо маш чухал гэдгийг тодотгож ярилцсан байна.

БМДИ, ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургууль, БСУГазар хамтран орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх улсын хэмжээний сургалтыг аймагт зохион байгуулагдлаа.
Тус сургалтад ЕБ-ын 17 сургуулийн 9-р ангийн 45 сурагч, 15 сургуулийн орос хэлний 32 багш, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Орхон нийт 10 аймгийн орос хэлний 15, нийт 47 багш хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн юм.

"Монголын англи хэлний багш нарын холбоо"-ноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний 12 дахь, Олон Улсын 8 дахь удаагийн TESOL Англи Хэл Заах Арга Зүйн Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурал Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Хурлаар Дархан-Уул аймгаас англи хэлний 17 багш оролцсоноос БСУГ-ын гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг, 18-р сургуулийн багш Ш.Оюунбилэг, Б.Цагаан нар илтгэгчээр оролцлоо. Улаанбаатар хот болон орон нутаг, гадаадаас нийт 420 багш, төлөөлөгчид цуглаж "Sustainаble Learning and Teaching" сэдвийн дагуу хэлэлцэж нийт 85 дэд сэдвээр хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдсан байна.
 

 

 


Нийтлэгдсэн: 2018-11-13 09:36:11