"Хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжих хөдөлгөөний бүсийн хэлэлцүүлэг”-ийн үеэр Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд маань туршлагаасаа хуваалцаж саналаа бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үеэр:
- Улаанбаатар хотоос Орхон аймагт шилжин суурьшигч,”Фулл коммунити” ТББ-ын үүсгэн байгуулагч Т.Бэхцэцэг
- Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт шилжин суурьшигч, хувиараа бизнес эрхлэгч П. Мөнхбаатар
- Улаанбаатар хотоос Булган аймагт шилжин суурьшигч, “Ухааны сувдан хэлхээ” ТББ-ын үүсгэн байгуулагч, малчин Х.Энхбилиг
- Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт шилжин суурьшигч, “Сүүтэй” ХХК-ны захирал Д.Гэрэлчимэг нар ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ШИЛЖИН СУУРЬШИГЧИЙН НҮДЭЭР сэдвээр илтгэл тавьж саналаа хэллээ.Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд энэ хэлэлцүүлэг болж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад бодитоор хэрэгжүүлэx,
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дор харилцан уялдаатай хөгжлийн бодлого тодорхойлох,
Шилжилт хөдөлгөөний үзэл баримтлалаа нэгтгэхэд энэ хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой.
Нийтлэгдсэн: 2023-02-15 11:02:41