ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ БОЛЛОО
Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих цахим сургалтад 1500 гаруй цэцэрлэгийн багш удирдах ажилтан хамрагдлаа. Мөн аймаг дүүргийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдлагууд ч хамрагдаж байгаа юм.
Сургуулийн өмнөх боловсролын чанар, багш нарын чадварыг сайжруулахад гүйцэтгэлийн үнэлгээ чухал. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд багш давуу болон сул талаа мэдэж хэрэгцээгээ тодорхойлсноор цаашид өөрийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг төлөвлөх, сургалт, үйл ажиллагааны чанарыг сайжруулахад ач холбогдолтой юм.
Монгол Улсад анх удаа СӨБ-ын багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Үнэлгээнд төрийн өмчийн 943 цэцэрлэгийн 5937 багш хамрагдаж 48.1 хувь нь 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрдсэн юм.
Багшийн хөгжлийн хэрэгцээнд нь тохирсон дэмжлэг үзүүлэх үндэсний, орон нутгийн, бүс, дүүрэг, цэцэрлэгийн түвшинд туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм. Ингэснээр багшийн ажлын үнэлгээний бодитой байдлыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах, гүйцэтгэлд суурилсан менежментийг хэрэгжүүлнэ.

 


Нийтлэгдсэн: 2023-02-15 11:17:53