Монгол улс 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлан, 2021 онь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг Үдийн хоол үйлчилгээнд шилжүүлээд байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 – 2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 22 ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 12.301, сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагын 7.956 хүүхэд хоолны үйлчилгээнд хамрагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын байгууллага дээрх хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, үр ашиг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол шинжлэх ухааны газрууд хамтран “ ХҮҮХДИЙН ХООЛ “ хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, хоол хүнс нийлүүлэгч аж ахуй нэгж, эцэг эхийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцон:
- Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуйн нөхцөл шаардлагууд, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх боломж ;
- Хүүхдийн хоол, хүнсний хэрэглээнд орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг 3-5 нэр төрлөөр нэмэгдүүлэх, хэмжээг өсгөх боломж ;
- Хүүхдийн хоол үйлдвэрлэийн үйл ажиллагаанд тавих хяналт, “Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлагууд” MNS….:2022 стандартын төслийн танилцуулга
- Хүүхдийн хоолны шим тэжээлийн агууламж, илчлэг, норматив
- Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тувшинд сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээний өнөөгийн нөхцөл, оролцогч талуудын чиг үүрэг ажлын уялдааг сайжруулах боломж, шийдэл гэсэн агуулгын хүрээнд хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй бэрхшээл, ололт гарц гаргалгаа шийдлийг хэлэлцлээ.
Нийтлэгдсэн: 2023-04-07 16:49:36