“Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд бэлтгэж буй цуврал контентуудыг толилуулж байна. Энэхүү төслөөрөө бид эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид зэрэг боловсролын тогтолцооны бүхий л оролцогчдын тэгш эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн хувьд ялгаварлан гадуурхагдалгүй, хамтдаа суралцаж хөгжих нийгмийн болон дэд бүтцийн боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Та ч бас тэгш эрхийг дэмжиж байгаа бол бидний бэлтгэсэн контентуудыг хуваалцаж, бидэнтэй хамт байгаагаа илэрхийлээрэй. Тэгшээ, Эрхэс 2 маань тэгш эрхийн талаарх мэдээллийг түгээсээр байна. Хүүхэд бүр ӨӨР, ӨӨР байдгаараа л АДИЛХАН
Нийтлэгдсэн: 2023-04-13 10:25:53