“Бүтээлч багачууд-шилдэг багш” уралдааны шилдгүүд тодорч улсын уралдаанд оролцох эрхээ авлаа
Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд ЕБС-д нийлүүлэгдсэн СТЕАМ боловсролын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах чадварыг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын сургалтын арга зүйг сайжруулж, шилдэг туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Бүтээлч багачууд-шилдэг багш” уралдааныг 3 үе шаттай 2023 оны 04 дүгээр сарын 05-аас эхлэн БЕГ, БШУГ хамтран зохион байгуулж байна.
Уг уралдаан нь 1-2, 3-4, 5 дугаар ангийн сурагчдын ангилал, бага ангийн багш гэсэн 4 ангиллаар явагдаж байгаа бөгөөд эхний 2 шатны арга хэмжээ зохион байгуулагдаж бичлэг, даалгавруудыг үнэлж дүнгээ гарган БЕГ-т хүргүүлээд байна.
Уралдааны 2-р шатанд нийт төрийн 14 сургуулийн баг оролцож :
* 1-2 дугаар ангийн ангилалд 11 сургуулийн материал ирснээс
I байр Од цогцолбор сургуулийн Ганцэцэг багштай “Мини- Форс” баг
II байр 2 дугаар сургуулийн Ө. Лхагважаргал багштай “Сэтгэмж” баг
III байр 18 дугаар сургуулийн М.Нарантунгалаг багштай “Нархан ” баг
* 3-4 дүгээр ангийн ангилалд 11 сургуулийн баг оролцож
I байр Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Ё. Хулан багштай “Бяцхан инженерүүд” баг
II байр Од цогцолбор сургуулийн Ж.Болортунгалаг багштай “СТЕМ” баг
III байр 2 дугаар сургуулийн Э.Мөнгөнзул багштай “Бүтээгчид” баг
*5 дугаар ангийн ангилалд 12 сургуулийн баг оролцсоноос:
I байр Оюуны Ирээдүй цогцолөор сургуулийн Э.Бат-Эрдэнэ багштай “ СТЕМРС” баг
II байр 18 дугаар сургуулийн А. Мөнхбаатар багштай “ Хязгаар баг”
III байр 9 дүгээр сургуулийн Э.Алтанзул багштай “ Супер жаалууд” баг тус тус байр эзэлж Улсын уралдаанд 3-4, 5-р ангийн сурагчдын ангилалд түрүүлсэн багууд оролцох эрх авлаа.
Нийтлэгдсэн: 2023-05-01 13:48:01